Францад эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байна

Францад коронавирустэй холбоотой хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт бүр найман долоо хоног дараалан үргэлжилж байна. Нийслэл Парис хотод 18 мянга орчим, Монпелье хотод 6 мянга, Авиньонд 4 мянган хүн энэхүү жагсаалд оролцжээ. Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, бямба гарагт тус улсад нийтдээ 215 эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан байна. Гэсэн хэдий ч 7, 8 дугаар сарынхтай харьцуулахад жагсагчдын нийт тоо буурчээ. Өмнө нь 200 мянга хүртэл хүн оролцож байсан гэжээ. Францын парламент эрүүл мэндийн салбарын ажилтнууд, гал сөнөөгчид, аврагчдыг албадан вакцинжуулах тухай хуулийг баталсны дараа эсэргүүцлийн ажиллагаа өрнөж эхэлсэн байна. Үүнээс гадна, эрх баригчид “эрүүл мэндийн” гэж нэрлэж буй паспортын үйлчлэх … Continue reading Францад эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байна